Танилцуулга

Хан Хэнтий уулын аймгийн Анхны сургууль болох Хэрлэн сумын 1-р дунд сургууль нь 1923 онд байгуулагдсан бөгөөд 1937 онд 7 жилийн сургууль, 1952 онд 10 жилийн дунд сургууль болон өргөжиж 90 дахь жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Түүхэн хөгжлийн явцдаа боловсролын аливаа шинэчлэлд тэргүүн эгнээнд байж тэргүүний үйл ажиллагаа, шинэ технологийг багш нартаа эзэмшүүлж сурган хүмүүжүүлэх ажлаар тэргүүлэн 15000 гаруй сурагчдыг төгсгөн ажил амьдралын гараанд үдсэн байна. 2012 онд тус сургууль нь 2052 сурагч 80 багш 5 удирдах ажилтан, 37 ажилчин ажиллаж математик, гадаад хэлний чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулж байна. Нийт багш, сурган хүмүүжүүлэгчдийн 72.5 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Үүнээс магистр -12, тэргүүлэх -21, Биеийн тамирын тэргүүний ажилтан 4, заах аргач -27 багш ажиллаж 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан. Улсын оны аварга багш -2 Боловсролын тэргүүний ажилтан-19, Сумын аварга багш -6 Аймгийн аврага багш- 5 Тэргүүний залуу сэхээтэн-9 багш ажиллаж байна. 2012 онд 6 багш боловсролын тэргүүний ажилтан, 4 багш жуух бичгээр багш шагнагдсан. 1965 онд ашиглалтанд орсон 1160 хүүхдийн суудалтай хичээлийн 1 байр, 1975 онд ашиглалтанд орсон 75 хүүхдийн суудалтай дотуур байр, 1981 онд ашиглалтанд орсон 30 айл амьдардаг багш нарын нийтийн орон сууцтай. Бага ангийн -26, дунд ангийн 15, ахлах ангийн 14, албан бус сургалтын-1 нийт 56 бүлэг 28 танхимд 2 ээлжинд хичээллэж байна. Анги дүүргэлт бага ангид 35.3 дунд ангид 36, ахлах ангид 41 хувьтай байгаа бөгөөд дотуур байранд 150 сурагч амьдарч байна. Хэрлэн сумын 3,4-р багийн иргэдийн хүүхдийг сургуульд элсүүлэхээс гадна хөдөө 10 сумдаас сурагчид тус сургуульд элсэн суралцаж байна. 2009 оноос албан бус сургалтанд сургууль завсардсан сурагчдыг хамруулж одоо 20 сурагч сургалтанд хамрагддаг бөгөөд дүйцсэн хөтөлбөрөөр суурь боловсрол эзэмшин МСҮТ-д элсэн ордог. 2011 онд БСШУ-ны сайдын 341 тоот тушаалаар “Бага дунд боловсролын шинэчилсэн стандарт” - ын тохироцыг шалгах сургуулийн нэгээр сонгогдон туршилтыг амжилттай явуулж байна. 2013 онд 1.3 тэрбум төгрөгийн төсвийн санхүүжилт авч байгууллагын хэвийн ажиллагаа явуулах бэлтгэлээ хангасан. Нийт 3 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй бөгөөд 2012 онд БСШУ-ны яам болон төсөл хөтөлбөрөөс нийт 68 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг орлогодон авлаа. 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан бөгөөд багш нарын 58.5 хувь нь мэргэжлийн зэрэгтэй.

No comments:

Post a Comment