Грекийн номын сан
Эртний Грекчүүд соёл,
шинжлэх ухааны дэлхийн шилдэг орнуудын тоонд ордог. Грекчүүд МЭӨ2 зууны үед
үсэг бичгээ латин хэлбэрт оруулан ном хэвлэлээ илгэн цаас /Пергамент/
боловсруулж бичдэг байсан. Пергамент нь анх пергам хотод хийгдсэн учраас энэхүү
хотын нэрээр ийнхүү нэрлэгдсэн. Пергаментын хийхдээ тугал, хурга, ишиг зэрэг
бага малын арьсыг ашигладаг байсан бөгөөд түүнийгээ шохойн уусмалд хийн уушгин
чулуугаар индүүдэж хөрсийг нь тэгшилж дөрвөлжин хэрчээд номоо бичдэг байжээ.
Зарим үед хуучин бичсэн номынхоо үсгийг сүү түрхээд арилган дахин хэрэглэдэг
байсан. Ийнхүү пергамент дээр бичсэн номоор номын сангаа баяжуулж суут гүн
ухаантан эрдэмтэн, шог зохиолчдынхоо бүтээлийг номын сандаа хадгалдаг байсан
байна. Грекчүүд номондоо пергаментийг хэрэглэж байснаа хуйлмал, үдмэл номонд
шилжиж өнөөгийн номын хэлбэрийг бий болгосон Тэр үед нийтийн номын санг
байгуулж олон мянган хуйлмал гар бичмэл номыг хуримтлуулж тэдгээр хуйлмал
номуудаа бортгонд хадгалдаг.Тэр үеийн хуйлмал номыг эртний Грекчүүдийн хэрэглэж
байсан нил мөрнийх өндийгээр ургадаг зэгсээр бүтээдэг байжээ.
Грекийн орчин
үеийн үндэсний номын сан нь 1932 оны 5 сарын 15нд байгуулагдсан. Анх олон
нийтийн номын сан гэж нэрлэгдэж байсан ба анхны аргаар нь Жорж Гениадио ажиллаж
байжээ. Грекийн үндэсний номын санг анх байгуулах санаачлагыг Ж. Маёр гаргасан
бөгөөд энэхүү санааг нь засгийн газар дэмжсэнээр ихээхэн амжилт олсон юм. Номын
санд Грекчүүд болон Флифинчүүдийн цуглуулсан ном 1 сая 18 мянгад хүрсэн байна.
1934 онд уг үндэсний номын сан нь шинэ нийслэл болох Афин руу нүүж олон
газруудад түр байрлаж үйл ажиллагаа явуулж байсан боловч номын цуглуулга нь маш
түргэн хугацаанд өсөн нэмэгдсэн. Фондоо бүрдүүлэхдээ ихэвчлэн хувийн номын
сангуудаас номыг нь худалдан авдаг байсан ба хүмүүс тус номын санд олон мянган
номыг хандивласан байдаг. Ром Грекийн соёл Ромд нөлөөлж ромчууд үсэг бичгээ
латин хэлбэрт шилжүүлж хувийн, ордны, шашны номын сангуудыг бий болгосон. МЭӨ2
зуунд ромд Цицероны болоннийтийн номын санг байгуулж эртний Египт, Грекийн үед
хийж байсан хуйлмал гар бичмэл номын ариун баялаг цуглуулгатай болжээ.
Тухайлбал Цицероны номын санд гэхэд л 1500 гаруй хулймал ном хадгалагдаж байсан
мэдээ бий. Ийнхүү Грек, Ромын номын сан хөгжиж дундад зууны эхэн үе болон 5
зуун хүртэл ажиллаж байсан байíà. Хятадын номын сан Хятад МЭӨ 2 зууны үед зураг
бичгээ дүрс бичигт шилжүүлж бичиг үсгээ улам боловсронгуй болгож дүрс бичигт
суурилсан олон тэмдэгт бүхий бичигтэй болсон. Тэр үеийн Хятадын хаан цаас
бүтээх зарлиг буулгасанаар дэлхийд анх удаа Хятадад цаас бий болсон. Эзэн хааны
дэргэд ажиллаж байсан түшмэл Цай Лунь ноорог даавуу, загасны тор зэргийг
ашиглаж МЭ 105 онд цаас хийжээ. Хятадууд цаас хийх нууцаа 8 зуун хүртэл хадгалж
чадсан. 868 онд Хятадууд анхны хэвлэмэл номыг хийсэн. Энэ нь Энэтхэгээс Хятад
хэлэнд орчуулсан Будда бурхны зураг бүхий ”Эрдэнийн очир” хэмээх зургаан хуудас
бүхий хуйлмал ном бөгөөд энэ номыг Ванчи мастер гэдэг хүн бүтээжээ. Хятадын
номын сан бичиг үсэг үүсч гар бичмэл ном бий болсон үеэс үүсчээ. Эртний номын
сангууд нь хаадын ордны номын сангаас үүдэлтэйгээр үүссэн. Хятадын номын
сангийн онцлог нь мянган жилийн түүхтэй хаадын гар бичмэл номуудаас бүрддэг
байжээ. Хятадад орчин үеийн номын сан 1909 оны 9р сарын 9нд байгуулагдсан
бөгөөд энэ нь Хятадын Улсын номын сан юм. Сан хөмрөг болон эзлэж байгаа талбайн
хэмжээгээр дэлхийд дөрөвт ордог дэлхийн томоохон номын сан. 2000 гаруй номын
санчтай, нийт ажиллагсдын 45% нь эрэгтэй, 55 % нь эмэгтэй, эрдмийн зэрэгтэй 9
хүн ажилладаг, 21 тэрбум уншигчтэй, өдөрт нэг сая гаруй уншигчдад үйлчилдэг 40
гаруй уншлагын танхимтай, үүний 30 нь чөлөөт сонголтоор үйлчилгээ явуулдаг
бөгөөд жилд 23 тэрбум лавлагааг уншигчдад өгдөг. Дэлхийн 100 гаруй улстай
гадаад харилцаатай. Олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн яармаг
зохион байгуулдаг. Эртний ном судар болон гадаад, дотоодын 115 хэл дээрх 23720
тэрбум ном хэвлэл бүхий фондтой. 4400 тэрбум сонин сэтгүүлтэй. 117 тэрбум СД
ромтой. 1949 оноос өмнө үеийн монгол номын хадгаламжтай. Юань улсын болон
Тэнгэр тэтгэсэн хаанаас өмнөх үеийн судар, олîн, óргийн бичиг, газрын зураг
зэрэг баялаг сантай. Мөн 27 тэрбум хөшөөний бичгийн хуулбар хийж фондоо
баяжуулжээ. Засгийн газар болон Хэвлэлийн хорооноос хэвлэгдэн гарч буй ном,
хэвлэлийн бүтээгдэхүүнээс заавал өгөх хувийг нийлүүдэг, мөн олон нийтийн
бүлгэм, хувь хүнээс бэлгийн журмаар болон номын худалдаанаас худалдан авах
зарчмаар ном бүрдүүлэлтийг хийдэг байна. Жилдээ ойролцоогоор 60 тэрбум ном
хэвлэлийг худалдан авдаг. ОХУ ын номын сан 8 - р зууны үед сүм хийдийн номын
сангаар суурь нь тавигдсан. Октябрийн хувьсгалын өмнө их сургуулиуд
байгуулагдаж, их сургуулийн эрдэм шинжилгээний номын сан бий болсон. Нийтийн
номын сангуудын дотроос эртний номын санд тооцогддог номын сан бол Салтыков
Щедрины нэрэмжит номын сан юм. Энэ номын сан 1795 онд байгуулагдаж 1814 онд
нийтэд үйлчлэх үүд хаалгаа нээсэн. 19р зууны үед зохиогдсон бүх ном хэвлэл тус
номын санд одоог хүртэл хадгалагдаж байдаг. Энэ номын сан дэлхийн 120 гаруй
орны номûн сантай ном солилцдог. Дэлхийн 2 дахь том номын сан нь Лениний
нэрэмжит улсын номын сан бөгөөд энэ нь Москвад байрладаг. Ленины хэрэмжит номын
сан 1862 онд үндэслэгдэж 1925 онд улсын номын сан болж өөрчлөгдсөн. Энэ номын
санд дэлхийн 200 гаруй хэлний ном зохиол хадгалагдаж байдаг. Гадаадын 100 гаруй
орны эрдэм шинжилгээний номын сантай ном солилцдог. Дээрх хоёр том номын
сангаас гадна шинжлэх ухааын бүхий л салбар тус бүрээр салбарласан номын
сангууд байдаг. Жишээ нь: театрын номын сан. Энэ номын сан нь 1922 онд
үндэслэгдсэн. Энэ номын санд театрын холбогдолтой номоос гадна театрын тасалбар
зэрэг хадгалагдаж байдаг. Эрдэм шинжилгээний номын сангийн хамгийн том номын
сан нь Ломносовын нэрэмжит эрдэм шинжилгээний номын сан юм. Дэлхийн 60 гаруй
орны хэл дээр хэвлэгдсэн номыг үзмэр болгон тавьсан. Энэ номын санд номзүйн
суурь судалгааг хийдэг. 90 д орны 1000 гаруй байгууллагатай ном солилцдог.
Анагаах ухааны номын сан: 1919 онд байгуулагдсан. Анагаах ухааны бүхий л ном
зохиолыг номын сандаа хуримтлуулдаг. 16р зууны ховор нандин номуудаас гадна 17р
зууны хойшхи үеийн анагаах ухааны тогтмол хэвлэлүүдийг цуглуулдаг. 2000 гаруй
гадаадын анагаах ухааны сэтгүүлтэй . Шинжлэх ухаан - техникийн номын сан: 1958
онд байгуулагдсан. Энэ номын санд шинжлэх ;ухаан техникийн бүхий л ном гарын
авлага бий. 1620р зууны үе хүртэлх маш ховор нандин номын баялагтай. Гадаад хэлний
сурах бичгээр төрөлжсөн 10 гаруй танхимтай. Өөрийн орны 3000, гадаадын 100
гаруй номын сантай ном солилцдог. Түүхийн
номын сан: 1938 онд байгуулагдсан. Энэ номын санд Европын
болон дорно дахины нэн ховор ном байдаг. Дэлхийн 30 гаруй оронтой ном солилцдог.
Патентийн номын сан: 1877 онд Москвад Институт нэртэй байгаад 1896 онд
Петербургт байгуулагдсан. 1942 онд Москвад шилжиж ирсэн. 30аад хэл дээр 60
гаруй зохиогчийн гэрчилгээг хадгалдаг. Хараагүй хүмүүст зориулсан номын сан:
Москва хотод байдаг. 1954 онд үндэслэгдсэн. Энэ номын санд орос хэл дээр болон
үндэстнүүдийн хэл дээр хийгдсэн шивээсэн болон ярьдаг ном, номууд бий. 1978 оны
байдлаар гэхэд 200 гаруй мянган шивээсэн үсэгтэй ном, 100 гаруй ярьдаг номтой
байсан. Энэ номын сан зөвхөн уншлагын танхимаар үйлчлэхээс гадна нүүдлийн,
зөөврийн, гэрээр ном олгох хүрээнд үйлчилдэг. Энэ номын сангийн үйл ажиллагааг
хүртээмжтэй болгохын тулд олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэг
түүний гишүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаадын уран зохиолын
номын сан. Энэ номын сан нь 1922 онд байгуулагдсан. Одоо Москвад байрладаг.
Дэлхийн улс орнуудын баялаг номыг хуримтлуулсан. Энэ номын сан гадаадын номыг
судлах арга зүйн төвтэй.150 гаруй хэл дээрх ном хэвлэлтэй.
No comments:
Post a Comment