ОРШИЛ
Шинэ
зууны иргэний оюуны талх нь үнэ цэнэтэй мэдээлэл билээ. Тэгвэл баталгаажсан
бодит мэдээллийг хэрэглэгч хамгийн хямд, хялбараар олж авах арга хэлбэрийн нэг
нь “номын сан” байдаг.
Номын
сан гэж хувь хүн болон хуулийн этгээдэд түр хугацаагаар ашиглуулах зорилгоор
баримт бичгийн бүх төрлөөс гар бичмэл, ном, тогтмол хэвлэл, микрофильм,
микрофиш, аудио болон видео материалууд, CD-ROM, DVD-ROM ба бусад бүрдүүлж
зохион байгуулсан сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ
үзүүлэгч байгууллагыг хэлнэ. Дэлхийн
анхны номын санг Эртний Дорно дахинд үүссэн гэж үздэг. Ихэнх эрдэмтэд
ойролцоогоор м.э.ө. 2500 жилд хамаарагдах Ниппур хотын Вавилоны сүмээс олдсон
олон тооны шавран хавтан бүхий бичээсүүд гарсныг анхны номын сан гэж үздэг
байна. Аливаа улсын номын сангийн түүх нь тухайн улсад бичиг үсэг бий болсонтой
холбоотой байдаг.
Ном үүсэн бий болж олширсноор түүнийг хадгалах, мөн олон
хүнд хүртээх зорилгоор номын санг байгуулж байжээ. Номын санг анх байгуулснаас
хойш он дарлан эртний Шумер, Ассирчуудын шавар хавтан, эртний Грек, Ромын
папирус цаасан дээр бичсэн материал, Грек, эртний Латин ертөнцийн сүүлийн үе,
дундад зууны үеийн сүм хийдүүдийн хэрэглэдэг байсан элгэн цаасан дээрх материал,
цаасан дээр хэвлэсэн ном, орчин үеийн микро хальс, төрөл бүрийн диск, соронзон
хальс зэргийг хадгалсаар байна.
Монгол
улсад орчин үеийн номын сан үүсч хөгжөөд 90 жил болжээ. Номын сан нь орчин үед мэдээлэл
хадгалагч, хамгаалагч байх төдийгүй мэдээлэл түгээгч, дэлгэрүүлэгч, боловсрол
олгогч, бие даан сурах боловсролын төв гэдэг
утгаараа мэдээлэл хаангамжийн төв болж байна. Манай улсын номын сангийн хөгжилд
мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч байгаа хэдий ч тус салбарын өмнө даруй шийдвэл зохих олон олон тулгамдсан
асуудлууд шийдлээ хүлээж байна.
Зорилго: Иргэдэд
чанартай, хүртээмжтэй, орчин үеийн шаардлагад нийцсэн, тэдний хэрэгцээг бүрэн
хангахуйц номын сангийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг
тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх
Номын сангийн үйлчилгээний ажлыг
сайжруулахад тулгамдаж буй асуудлууд:
1.
Номын сангийн зориулалтын
тохилог байр, танхимтай болох.
Номын сангууд нь зориулалтын байртай,
дотоод зохион байгуулалт нь тохитой, уншигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл татам байх ёстой.
Манай улсад 1500 гаруй номын сан байгаагийн тэн хагас нь буюу 750 гаруй нь ЕБС-ийн номын сангууд байдаг. Зөвхөн ЕБС –ын төдийгүй ихэнх нийтийн номын сангууд нь зориулалтын байргүй, байгаа байр нь зай талбай хүрэлцээгүйн улмаас номын фондын сан хөмрөгийг стандартын дагуу хадгалж хамгаалах, сэлбэн засах нөхцөл муу, номын тавиур зориулалтын бус, дулаан ба чийгшилтыг хэмжих ,тохируулах зориулалтын багаж, галын аюулаас хамгаалах, хянан дохиоллын систем байхгүйгээс ном гэмтэх, хулгайлагдах сөрөг үзэгдлүүд байсаар байна. Уншигчдын тав тухыг хангах боломжгүй , наад зах нь ширээ сандал нь тохиромжгүй байдаг. Энэ нь номын санг зорьж ирэх сонирхол, хүслийг төрүүлдэггүй, хүүхдүүд багаасаа номын сангийн тухай буруу ойлголт төсөөлөл төлөвших шалтгаан болдог. Зарим улс орны номын сангууд тансаг сайхан орчинтой уншигчид нь алжаал тайлж оюуны цэнгэл эдлэх боломж нөхцлийг хангасан байдаг байна. Гэтэл манай улсад иргэд, хүүхэд багачууд номын санг зорихгүй байгаагаас Монгол улсын иргэдийн боловсрол, улс орны ирээдүйн хөгжилд асар хортой муу нөлөөлөл үзүүлэх юм.
Манай улсад 1500 гаруй номын сан байгаагийн тэн хагас нь буюу 750 гаруй нь ЕБС-ийн номын сангууд байдаг. Зөвхөн ЕБС –ын төдийгүй ихэнх нийтийн номын сангууд нь зориулалтын байргүй, байгаа байр нь зай талбай хүрэлцээгүйн улмаас номын фондын сан хөмрөгийг стандартын дагуу хадгалж хамгаалах, сэлбэн засах нөхцөл муу, номын тавиур зориулалтын бус, дулаан ба чийгшилтыг хэмжих ,тохируулах зориулалтын багаж, галын аюулаас хамгаалах, хянан дохиоллын систем байхгүйгээс ном гэмтэх, хулгайлагдах сөрөг үзэгдлүүд байсаар байна. Уншигчдын тав тухыг хангах боломжгүй , наад зах нь ширээ сандал нь тохиромжгүй байдаг. Энэ нь номын санг зорьж ирэх сонирхол, хүслийг төрүүлдэггүй, хүүхдүүд багаасаа номын сангийн тухай буруу ойлголт төсөөлөл төлөвших шалтгаан болдог. Зарим улс орны номын сангууд тансаг сайхан орчинтой уншигчид нь алжаал тайлж оюуны цэнгэл эдлэх боломж нөхцлийг хангасан байдаг байна. Гэтэл манай улсад иргэд, хүүхэд багачууд номын санг зорихгүй байгаагаас Монгол улсын иргэдийн боловсрол, улс орны ирээдүйн хөгжилд асар хортой муу нөлөөлөл үзүүлэх юм.
Шийдвэрлэх арга зам: энэ асуудлыг
төрийн бодлогын хүрээнд авч үзэж шат дараатай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж
байна
2.
Мэргэжилтэй чадварлаг боловсон хүчнээр хангах.
Иргэдэд чанартай, хүртээмжтэй, орчин үеийн шаардлагад
нийцсэн, тэдний хэрэгцээг бүрэн хангахуйц номын сангийн үйлчилгээ үзүүлэхэд
мэргэжилтэй боловсон хүчний асуудал нэн чухал. Мэдээллийн даяаршил эрчимтэй явагдаж
буй өнөөгийн нөхцөлд номын санч, ном зүйч
мэргэжилтэн бэлтгэх асуудлыг эрчимжүүлэх явдал нэн чухал болж байна. Монгол
улсын хэмжээнд тус мэргэжлээр өдөр, орой, эчнээ хэлбэрээр жилд дунджаар 50
шахам боловсон хүчинг баклаварын түвшинд бэлтгэн гаргаж байгаа билээ. Энэ нь
тийм ч бага тоо биш юм. Харин өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанарын
түвшинд шинэчлэл хийж, сургалтын түвшинг цаашид боловсронгуй болгох арга замыг
улам бүр эрэлхийлэх явдал дээд боловсролын сургалтын системд тавигдаж буй
нийгмийн хэрэгцээний тулгамдсан асуудлын нэг гэж үзэж болно.
Номын
санд ажиллагсадын цалин үнийн өсөлтөөс хоцорч нийгмийн баталгаа хангалтгүй
байгаагаас олон мэргэжилтэн ажлаас гарч, санхүүгийн
бэрхшээлээс болж ялангуяа хөдөө орон нутаг мэргэжилтэй ажилтнуудаа цомхотгосон. Ингэснээр номын санд ажиллагсадын ихэнх нь
мэргэжлийн бус хүмүүс болж олон давхар
ажил гүйцэтгэдгээс номын сангийн ажил хоцорч, үүнээс үүдэн номын санчдын болоод номын сангийн нэр хүнд буурч байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
салбарын хүрээнд хамрагдан үйл ажиллагаагаа явуулж буй аль ч шатны номын
сангийн ажилтнууд нийтлэг бага цалинтай байна.
Монгол улсын Засгийн газрын 2007 оны
9-р сарын 27-ний өдөр гаргасан
"Төрийн захиргааны болон
үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын зэрэглэлийн
дагуу номын санчид цалинждаг. Тухайлбал: Боловсролын салбарт харьяалагддаг
ЕБС-ийн номын санчийг ТҮБД-1 зэрэглэлээр цалинжиж, мэргэжлийн албан хаагчийн
бус, техникийн гүйцэтгэх албан хаагчийн зэрэглэлд хамаарагдахаар заажээ. Уг тогтоолоос харахад номын санч - мэдээллийн
ажилтан нь ангилал зэрэглэлийн хувьд цэцэрлэг яслийн туслах ажилтнаас ч
доогуур, тухайн зэрэглэлийн хамгийн доод түвшинд эрэмбэлэгдсэнийг харж болно. Монголын
төр засаг мэдээллийн ажилтныг ийнхүү үнэлжээ.
Харин гадаад орнуудад информатикийн ажилтан гэдэг утгаар номын санч-мэдээллийн ажилтны үнэлэмж өндөр байдаг.
Харин гадаад орнуудад информатикийн ажилтан гэдэг утгаар номын санч-мэдээллийн ажилтны үнэлэмж өндөр байдаг.
Аль ч түвшний номын сангууд нь нарийн
мэргэжилтэй боловсон хүчин ажиллахыг шаарддаг бөгөөд хөдөө орон нутгийн болон
сургуулийн номын сангууд нь орон тооны хомсдолын улмаас гүйцэтгэх ажлын цар
хүрээ, хүлээх хариуцлага харин ч ихэсч байдаг. Тухайлбал ЕБС-ийн номын санчид
нь бүх насны хүүхдүүдтэй өдөр бүр ажиллаж, тэдний нас сэтгэхүйн онцлогт
тохируулан сургуулийн бүх хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх, соёл олон нийтийн болон
сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах, номын сангийн ном хэвлэлийг
бүрдүүлэх, хэвлэмэл болон аудио визуал материалыг шинжлэх ухааны салбар, нэр
төрлөөр нарийвчлан ангилах, номонд бүх техник ажиллагааг хийх, каталогжуулах
/электрон мэдээллийн санд оруулах/, статистик тайлан мэдээг гаргах, дүн
шинжилгээ хийх, уншигч хүүхдүүдэд лавлагаа мэдээллийг өгөх зэрэг нарийн
мэргэжил шаардах, номын сангийн мэргэжлийн байгууллагуудад хийгддэг бүхий л
ажлыг 1-2 орон тоогоор гүйцэтгэж, багшийн хөдөлмөрөөс дутуугүй ачаалалтай
ажилладаг боловч энэхүү нарийн хөдөлмөрийн үнэлгээ хэтэрхий бага тогтоогдсон
байна.
Шийдвэрлэх арга зам:
Номын санчдын
хөдөлмөрийн үнэлэмжийг шинээр гаргаж тавих. Цалин хөлс, шатлал, ангилал
зэрэглэлийг өөрчлөх талаар бодлого боловсруулж, шийдвэрлүүлэх цаг болжээ.
Мэдээлэлжсэн нийгмийн эринд номын санч- мэдээллийн ажилтан нь нарийн мэргэжил
шаардсан, мэргэжлийн боловсон хүчин хийх шаардлагатай хөдөлмөр гэдгийг
тодорхойлж, хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийн асуудлыг өөрчлөхтэй холбоотой асуудлыг
тус салбарт ажиллагсадаас өөр хэн ч гаргаж тавихгүй нь лавтай.
Шинэ нөхцөлд ажиллах чадвартай
боловсон хүчин бэлтгэх, давтан сургах дотоод гадаадын сургалтанд хамруулах, мэргэжил
дээшлүүлэх, туршлага судлахад шаардагдах зардлыг номын сангийн төсөвт тусгаж
байх, номын санд
ажиллагсадын нийгмийн баталгааг хангах цогц арга хэмжээ авах.
3.
Номын сангуудыг
уншигч хэрэглэгчдэд бүх төрлийн мэдээллээр хангаж үйлчлэх мэдээллийн төв болгон
хөгжүүлэх.
Хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн том гайхамшигт технологи
бол интернет.
Орчин үед интернэт
нь хүмүүсийн өдөр тутмын амин чухал хэрэглээ болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Интернэт
нь биднийг дэлхий нийттэй хэний ч
тусламжгүйгээр харилцаж, шинэ мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авч,
мэдлэг боловсролоо дээшлүүлэх, хэзээ
ч уйдахгүйгээр гэрэл гэгээтэй амьдрах, худалдаа арилжаа хийх гэхчлэн бүхий
л хэрэгцээг хил хязгаар, орон зайнаас үл хамааран хангаж байдаг. Дэлхий ертөнцийг хэрсэн интернэтийн сүлжээ нь хүн
төрөлхтөний цаашдын
хөгжлийн салшгүй хэсэг байх нь дамжиггүй.
Номын сан нь орчин үеийн шаардлагад
нийцсэн мэдээлэл хангамжийн төв байхын тулд номын сангийн мэдээллийн төрөл нь
цаасан, микрофильм, микрофишээс гадна электрон /тоон/ хэлбэрт шилжиж байна. Энэ
бүгдийг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн төрөлжсөн мэдээллийн сан бүхий электрон
номын сан байгуулах шаардлага зайлшгүй бий боллоо.
Номын сангийн хөгжлийн ирээдүйд интернэтийн гүйцэтгэх үүрэг
асар их юм. Мэдээллийн технологийн өндөр
хурдацтай хөгжлийн үр дүнд интернетийг ашиглан номын сан нь үндсэн үүрэг болох
үйлчилгээгээ хэрэглэгчдэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран алсын зайнаас цахим /бичгийн, аман/
хэлбэрээр хурдан шуурхай түгээх боломжтой
юм. Мөн лавлагаа авах, каталогоос ном
шүүх, ном захиалах, номыг
буцаан авах цагийг сануулах зэрэг үйлчилгээг уншигчдад интернэтийн
тусламжтайгаар үзүүлэх боломжтой юм. Номыг цахим хэлбэрт оруулан интернэтэд
байрлуулснаар уншигч заавал номын сангаас хэрэглэдэг байсан номоо хаанаас ч
унших, хүсвэл татаж авах боломжтой юм. Ингэснээрээ уншигч, хэрэглэгчид цаг
хэмнэж, хэмнэсэн цагаа бусад хэрэгцээт ажилдаа зарцуулах давуу талыг бий
болгоно. Үүний зэрэгцээ
тухайн номын сан цахим номыг үнэ төлбөртэйгээр зээлдүүлэх, худалдаалах боломж
бүрдэнэ. Энэ үйлчилгээг орчин үед “Цахим номын худалдаа” хэмээх болсон бөгөөд
тус чиглэлээр дагнан ажилладаг бизнесийн зорилготой цахим хуудсууд ч олширсоор
байна. Өндөр
хөгжилтэй орнуудад электрон номын сангийн хөгжил аль хэдийн биелэлээ олсон бол
манай орны хувьд хөгжлийн эхэн үедээ явж байна.
Монгол улсын нийтийн болон их дээд, ерөнхий боловсролын сургуулиудын номын
сангууд нь ихэнхдээ уламжлалт аргаар үйлчилгээ үзүүлдэг боловч технологийн эрин
үедээ зохицсон шинэ үйлчилгээнүүд харьцангуй хурдацтай нэвтэрч байна. Энэ нь
21-р зууны уншигчдын хэрэгцээг цаашдаа уламжлалт аргаар дангаараа хангах
боломжгүй, нөгөө талаар техник, технологийн дэвшлийг ашиглахгүйгээр номын сан
хөгжих боломжгүйг харуулж байгаа билээ. Номын сангуудад онлайн үйлчилгээ
нэвтрүүлэх, джитал агуулга бүрдүүлэх, нэг хувь болон ховор номыг цахим хэлбэрт
оруулан хадгалах, хараагүй иргэдэд зориулан хэвлэмэл номыг бариел, аудио
хэлбэрт шилжүүлэх санал санаачлагууд гарч байгаа нь сайшаалтай.
Монголын номын сангуудын консерциум, Соёл спорт аялал жуулчлалын яамтай
хамтран үндэсний болон нийтийн номын сан, их дээд сургуулиудын номын сан, орон
нутгийн номын сан, олон нийтийн мэдээллийн төвүүдийн нийт 17 номын сангийн
түгээмэл үйлчилгээнд судалгаа хийсний зарим дүнгээс дурьдвал: эдгээр номын
сангууд 100 хувь хэвлэмэл агуулгын сан хөмрөгтөй, ихэнх нь ямар нэг хэмжээгээр
цаг үеэ дагаад ихэнх нь электрон агуулгын сан хөмрөгтөй болсон байна. Гэхдээ 50
хувь нь үүнийгээ зөвхөн танхимаар буюу
номын сан дотроо үйлчлүүлж байгаа хэрэглэгчдэд ашиглуулдаг бол, үлдсэн нь
интернэтээр ашиглуулдаг гэсэн байна. Судалгаанд хамрагдсан нийт номын сангууд
наад захын техник хэрэгсэл болох интернет, компьютер, принтер, сканнер,
олшруулагчаар хангагдсан байна. Үүнийгээ ашиглан мэдээллийг хувилах, хэвлэх,
татах нөхцлийг бүрдүүлсэн байна. Ихэнх номын сан зохиогчийн эрхийн бодлогоггүй
гэж хариулжээ. Цөөн, ховор номыг электрон хэлбэрт оруулах боломж номын
сангуудад байдаг боловч зохиогчийн эрх нь хамгаалагдсан бүтээл байдаг учир эрх
зүйн хувьд боломжгүй болдог байна. Зохиогчийн эрхийн хүрээнд зөвшөөрөгддөг, эс
зөвшөөрөгддөг тухай таниулах асуудал нь хорьхон жилийн өмнөөс оюуны өмчийг
баталгаажуулж ирсэн манай улсын хувьд нэн тулгамдсан асуудал болж байна.
Манай улсын их дээд сургуулиудын номын сан ихэнхдээ электрон каталогтой
болсон ба ШУТИС нь Монголын их, дээд сургуулиудын
электрон сургалтын манлайлагчийн хувьд интернэт номын сан байгуулж, бvрэн
автоматжуулах, уншлагын танхимд байрлах сvлжээнд холбогдсон компьютераас
электрон ном унших боломжийг багш, оюутнууддаа олгож байна. Тvvнчлэн ховор
номыг электрон хэлбэрт оруулах, зохиогчийн эрхийг хууль эрхзvйн хvрээнд
хангахыг эрхэмлэж, ганцхан хувь номыг электрон хэлбэрээр нэг зэрэг олон
хэрэглэгчид хvргэх зорилго тавьж байгаа юм.
БСШУЯ, ШУТИС, Боловсролын
хvрээлэн, Америк, Монгол судлалын тєв, ШУА хамтран ШУТИС-д "Монгол Улсын
шинжлэх ухаан, технологийн интернэт номын сан" сэдэвт хэлэлцvvлэг зохион байгуулсан. Хэлэлцvvлэгт оролцогчид "Монгол Улсын
интернэт номын сан, єнєєгийн байдал", "ШУТИС-ийн тєвлєрсєн номын
сангаас интернэт номын сан болох нэгдсэн бодлого, хийж буй ажил",
"Интернэт номын сангийн программ хангамж, сvлжээ, аюулгvй байдал"
зэрэг сонирхолтой илтгэлийг хэлэлцсэн байна. Номын сангийн интернэт үйлчилгээ нь
номын сангийн шинэ эринийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Олон
улсын номын сангууд өнөө үед мэдээллийн шинэ журамд шилжин ороод дэлхийн ном
хэвлэлийн мэдээллийн сүлжээгээр мэдээгээ солилцож байна. Уншигчын соронзон
карт, ном хэвлэлээ компьютерт оруулж дотоод сүлжээгээр үйлчлэх, интернэт
үйлчилгээг нэвтрүүлэх, уншигч компьютерээр номоо хайж захиалга хийх мэдээлэл
хангамжийн шинэ журамд ороход номын сан
онцгой үүрэгтэй болж байна. Иймд номын сангуудыг мэдээллийн төв чиглэлээр
хөгжүүлэхэд номын сангуудын мөрдөх дүрэм , номын сангийн хууль, номын санг хөгжүүлэх хэтийн зорилт
номын сангаас хэрэглэгчдэд үйлчлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх нь номын сангийн
зорилт үүрэг болж байна
Номын санг цахим хэлбэрт шилжүүлснээр үйлчлүүлэгчдийн
цагийг хэмнэх, мэдээлэл олж авах хурдыг нэмэгдүүлэх, ховор номын хүртээмжийг
нэмэгдүүлэх, номын сангийн ажилтнуудын гар ажиллагааг хөнгөвчлөх, ном гэмтэх,
үрэгдэхээс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Шийдвэрлэх арга зам: жил бүрийн төсөвт тусгах, өөрсдийн нөөц
бололцоог дайчлах, гадаад дотоодын байгууллагуудад төсөл боловсруулан дэмжлэг
тусламж авах
4. Номын сангуудыг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр
хангах.
Хөдөө
орон нутгийн номын сангуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, компьютер, принтер, канон, сканнер,
фото аппарат, баркод уншигч, дохиололын хаалга, камер,
хараа болон сонсгол муу
хүмүүст зориулсан тусгай тоног төхөөрөмж зэрэг өндөр чанарын электрон
төхөөрөмжтэй байх ёстой.болон бусад шаардлагатай техник хэрэгсэл интернет ашиглах
боломжоор хангаж уншигчдад үйлчлэх ажлыг хөнгөн шуурхай, боловсронгуй болгох, үйлчилгээг автоматжуулах /цахим каталог
дохиоллын болон хяналтын систем бий болгох, дотоод
болон гадаадаас мэдээлэл авч уншигч хэрэглэгчдэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх, боловсон
хүчний техникийн мэдлэг чадварыг сайжруулах.
Шийдвэрлэх арга зам: жил бүрийн төсөвт тусгах, өөрсдийн нөөц
бололцоог дайчлах, гадаад дотоодын байгууллагуудад төсөл боловсруулан дэмжлэг
тусламж авах
5.
Шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, бусдын туршлагыг нэвтрүүлж
санаачлагатай ажиллах
·
Чөлөөт сонголттой уншлагын
танхимын үйлчилгээ:
Уншлагын танхимын үйлчилгээний үндсэн зорилго нь уншигчдад үйлчилгээг
ойртуулах, аливаа чирэгдэлгүй, шуурхай, богино хугацаанд олон уншигчдад зэрэг
үйлчлэх.
·
Гэрээр ном олгох үйлчилгээ: Уншигчдад
ном, сурах бичиг, гарын авлагыг гэрээр авч хэрэглэх хэрэгцээ шаардлагыг хангах
зорилгоор номыг фондоос гэрээр авч ашиглах боломж олгох.
·
Лавлагаа мэдээллийн үйлчилгээ: Номын сангаас
уншигчдад зориулан сэдэвчилсэн лавалгаа
өгөх
·
Хувилан олшруулах үйлчилгээ. Номын эргэлтийг
сайжруулах, цөөн хувьтай, эрэлт ихтэй ном, хэвлэлийн эхээс уншигчид өөртөө үйлчлэх хэлбэрээр хувилан олшруулж ашиглуулах
·
Фонд бүрдүүлэлт: Номын сангуудийн мэдээллийн эх
булаг болох ном, хэвлэл, бүрдүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудал маш их
байдаг. Өнөөдөр монголын номын сангууд дараахи байдлаар фондоо бүрдүүлдэг. 1.
Худалдааны журмаар 2 . Бэлгийн журмаар 3 . Хандивын ба төсөл хэрэгжүүлэх замаар
4. Солилцооны журмаар гэх хэлбэрүүдээр бүрдүүлэлтийн ажлыг хийж байгаа.
Уншигчдаас хэрэгцээтэй номын санал асуулга явуулж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр номын фонд бүрдүүлэх нь чухал.
·
Уншигчдад ном зүйн мэдээлэл,
лавлагаа авахад туслалцаа үзүүлж, номын сангийн сан хөмрөгийг бүрэн
дүүрэн ашиглуулахад номоо сурталчлах соёл олон нийтийн ажил зохион байгуулах,
номын үзэсгэлэн гаргах, электрон ба цаасан катологи, ном зүйн бүртгэл хийх
зэргээр уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах таатай орчинг
бүрдүүлэх.
·
Уншигчдад номын сангийн дүрэм журмын дагуу зөв зохистой
үйлчлүүлэх, катологи ашиглах, номоо захиалах, номын сангийн бусад
үйлчилгээг хэрхэн авах талаар сургалт явуулах, мэдээлэл өгч байх.
·
Хуучирч гэмтсэн ном хэвлэлийг сэлбэн засах, хувилан
олшруулах, нөхөн бүрдүүлж авах, ховор, цөөн хувьтай номыг электрон хэлбэрт
оруулах, эх хувийг хадгалан хамгаалах
·
Номын фондын сан хөмрөгийг стандартын дагуу хадгалж
хамгаалах
·
Номын
сангийн ажилтнууд нь харилцааны өндөр соёлтой, үйлчлүүлэгчидтэй эелдэг хүндэтгэлтэй харьцаж
байнга тэдэнд нөхөрсөг, найрсагаар хандаж, туслаж байх ёстой.
·
Бусад улс орны
дэвшилтэт тэргүүн туршлагыг нэвтрүүлэх
6.
Дүгнэлт
Номын сангийн хөгжлийн үйл
ажиллагаанд үйлчлэх хууль, тогтоомж, дүрэм журмыг шинэчлэн
боловсруулах,
номын сангуудыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах,
орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах, номын
сангуудын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, номын сан хөмөргийн бүтцийг сайжруулан баяжуулах, номын
сангуудын үйл ажиллагааг дэлхийн номын сангийн жишигт хүргэх.
Номын
сангийн ерөнхий бодлого болон практик ажлын зохион байгуулалт нь хэрэглэгчдийн
хэрэгцээ шаардлага дээр үндэслэгдсэн байх ёстой ба хэрэглэгчдэд таатай
үйлчилгээг үзүүлэх ёстой
Үйлчлүүлэгчдийн эрэлт
хэрэгцээг мэдэрч чаддаг номын санд үйлчилгээ нь чанартай байдаг ба номын сан нь
эдгээр эрэлт хэрэгцээг хангахын тулд ажлаа оновчтой зохион байгуулдаг байх.
АШИГЛАСАН
МАТЕРИАЛ:
1.http://www.elibrary.mn http://www.biirbeh.mn// http://www.book.mn/
2.”Монголын
номын сангуудын түгээмэл үйлчилгээний талаарх судалгааны товч
тайлан”Монгол Улсын ССАЖЯ, Монголын номын
сангуудын консерциум /МНСК/ УБ
3.“Монголын
номын сангийн салбарын өмнө өөрчлөлт хүлээж буй зарим
асуудал”УБ.
2012 оны 1-р сарын 29 Хүүхдийн номын
ордны хэлтсийн эрхлэгч
Г.Буянцэцэг.
No comments:
Post a Comment