ОРШИЛ
Шинэ
зууны иргэний оюуны талх нь үнэ цэнэтэй мэдээлэл билээ. Тэгвэл баталгаажсан
бодит мэдээллийг хэрэглэгч хамгийн хямд, хялбараар олж авах арга хэлбэрийн нэг
нь “номын сан” байдаг.
Номын
сан гэж хувь хүн болон хуулийн этгээдэд түр хугацаагаар ашиглуулах зорилгоор
баримт бичгийн бүх төрлөөс гар бичмэл, ном, тогтмол хэвлэл, микрофильм,
микрофиш, аудио болон видео материалууд, CD-ROM, DVD-ROM ба бусад бүрдүүлж
зохион байгуулсан сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ
үзүүлэгч байгууллагыг хэлнэ. Дэлхийн
анхны номын санг Эртний Дорно дахинд үүссэн гэж үздэг. Ихэнх эрдэмтэд
ойролцоогоор м.э.ө. 2500 жилд хамаарагдах Ниппур хотын Вавилоны сүмээс олдсон
олон тооны шавран хавтан бүхий бичээсүүд гарсныг анхны номын сан гэж үздэг
байна. Аливаа улсын номын сангийн түүх нь тухайн улсад бичиг үсэг бий болсонтой
холбоотой байдаг.