Tuesday, April 15, 2014

Бие даалт



ОРШИЛ

Шинэ зууны иргэний оюуны талх нь үнэ цэнэтэй мэдээлэл билээ. Тэгвэл баталгаажсан бодит мэдээллийг хэрэглэгч хамгийн хямд, хялбараар олж авах арга хэлбэрийн нэг нь “номын сан” байдаг.
Номын сан гэж хувь хүн болон хуулийн этгээдэд түр хугацаагаар ашиглуулах зорилгоор баримт бичгийн бүх төрлөөс гар бичмэл, ном, тогтмол хэвлэл, микрофильм, микрофиш, аудио болон видео материалууд, CD-ROM, DVD-ROM ба бусад бүрдүүлж зохион байгуулсан сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг хэлнэ. Дэлхийн  анхны номын санг Эртний Дорно дахинд үүссэн гэж үздэг. Ихэнх эрдэмтэд ойролцоогоор м.э.ө. 2500 жилд хамаарагдах Ниппур хотын Вавилоны сүмээс олдсон олон тооны шавран хавтан бүхий бичээсүүд гарсныг анхны номын сан гэж үздэг байна. Аливаа улсын номын сангийн түүх нь тухайн улсад бичиг үсэг бий болсонтой холбоотой байдаг.

Грекийн номын сан



Грекийн номын сан 
Эртний Грекчүүд соёл, шинжлэх ухааны дэлхийн шилдэг орнуудын тоонд ордог. Грекчүүд МЭӨ2 зууны үед үсэг бичгээ латин хэлбэрт оруулан ном хэвлэлээ илгэн цаас /Пергамент/ боловсруулж бичдэг байсан. Пергамент нь анх пергам хотод хийгдсэн учраас энэхүү хотын нэрээр ийнхүү нэрлэгдсэн. Пергаментын хийхдээ тугал, хурга, ишиг зэрэг бага малын арьсыг ашигладаг байсан бөгөөд түүнийгээ шохойн уусмалд хийн уушгин чулуугаар индүүдэж хөрсийг нь тэгшилж дөрвөлжин хэрчээд номоо бичдэг байжээ. Зарим үед хуучин бичсэн номынхоо үсгийг сүү түрхээд арилган дахин хэрэглэдэг байсан. Ийнхүү пергамент дээр бичсэн номоор номын сангаа баяжуулж суут гүн ухаантан эрдэмтэн, шог зохиолчдынхоо бүтээлийг номын сандаа хадгалдаг байсан байна. Грекчүүд номондоо пергаментийг хэрэглэж байснаа хуйлмал, үдмэл номонд шилжиж өнөөгийн номын хэлбэрийг бий болгосон Тэр үед нийтийн номын санг байгуулж олон мянган хуйлмал гар бичмэл номыг хуримтлуулж тэдгээр хуйлмал номуудаа бортгонд хадгалдаг.Тэр үеийн хуйлмал номыг эртний Грекчүүдийн хэрэглэж байсан нил мөрнийх өндийгээр ургадаг зэгсээр бүтээдэг байжээ.

Шүлэг



Ш.Гүрбазар : Дугуй хээтэй наадам
Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ